Газрын тосны тээвэрлэлтийг зогсоожээ

Газрын тосны олборлолт, тээвэрлэлттэй холбоотой гомдол Дорнод аймгийн тулгамдсан асуудлын нэг. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өнөөдөр/2017.09.20/ захирамж гаргаж, зарим газарт газрын тосны тээвэрлэлтийг зогсоохоор болсон байна.

Дорнод аймгийн Засаг даргын А/433 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр газрын тосны 21 дүгээр талбайгаас бүтээгдэхүүний тээвэрлэлт хийж буй зам нь олон салаалсан төдийгүй 7-35 метр хүртэл өргөн болж, байгаль орчин бохирдсоныг тогтоожээ. Газрын тоснызүй бус тээвэрлэлт нь Монгол Улсын Байгаль орчны тухай хууль, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль, Газрын тухай хууль, Авто замын тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчижбуй юм.

Үүнийзэрэгцээ зам дагуу нутаглаж буй иргэдийн болон мал сүргийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаатул Тосон-Уул-Баянхошуу боомт чиглэлийн авто замтай холбох авто замын зарим хэсгээр/ N47о 38 ‘42.31”, Е116о59’2.86” цэгээс N47о34’3.9”, Е117о44’3.18” хүртэлх цэгт/ газрын тосны тээвэрлэлт хийхийг түдгэлзүүлэнзогсоох тухай захирамжилсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ