Хуучин орон сууцны үнэ буурчээ

Монголбанкаас “Орон сууцны үнийн индекс”-ийг сар бүр танилцуулдаг билээ. Ийнхүү наймдугаар сарын дүн мэдээг өнөөдөр /2017.09.19/ танилцууллаа. Судалгаанд нийслэлийн шинэ, хуучин нийт 4986 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

Сар бүрийн судалгаанаас үзэхэд Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны нэг м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр үнэтэй байдаг бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн хямд байна. Хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ нь 72,208,000 төгрөг болж өмнөх сараас 0.67 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.24 хувиар тус тус буурсан байна. Зарим дүүргүүдэд хуучны хоёр өрөө байр 50 сая төгрөгийн үнэтэй байна.

Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2,091,000 төгрөг болж өмнөх сараас 3.38 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 3.01 хувиар тус өссөн байна.
Наймдугаар сард орон сууцны үнэ байх ёстой хэмжээнээс 0,88 хувиар өслөө. Энэ нь өмнөх долдугаар сараас 0,60 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0,61хувиар буурсан байна.
Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл: Шинэ орон сууцны үнийн индекс 1,14 гарсан. Энэ нь өмнөх сараас 0,62 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0,27 хувиар өссөн байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 0,91 болж байх ёстой хэмжээнээс 8,55%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,35 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1,58 хувиар буурсан үзүүлэлт юм.

Орон сууцны үнийн индекс, 2017 оны наймдугаар сар

Үзүүлэлт

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индекс

1,01

1,14

0,91

Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/

0,88%

14,37%

-8,55%

Өмнөх сартай харьцуулахад

0,60%

0,62%

-0,35%

Оны эхэнтэй харьцуулахад

-0,05%

-0,99%

-0,89%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-0,61%

0,27%

-1,57%

СЭТГЭГДЭЛ БИЧИХ