Чанаргүй зээл 1.2 их наяд төгрөгт хүрэв
Мөнгөний нийлүүлэлт наймдугаар сарын эцэст 14.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 27.6 хувиар өссөн байна. Харин нийт зээлийн өрийн үлдэгдэл тайлант хугацаанд 13.3 их наяд төгрөг болж, жилийн өмнөхөөс 6.6 хувиар нэмэгджээ.
Мөн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 940.3 тэрбум төгрөг болж өссөн дүнтэй байна. Тус үзүүлэлт нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.1 хувийг эзэлж байгаа юм. Харин чанаргүй зээл наймдугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж нэмэгджээ. Тус зээл нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.8 хувийг эзэлж байна. Чанаргүй зээлийн төлөв цаашид хэрхэн өөрчлөгдөх нь банкуудын зээл олгох болон шинээр зээл гаргах чадварт нь нөлөөлдөг тухай Монголбанк мэдээлж байсан.
Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн ашигт ажиллагаа сайжирч байгаа нь зээлийн эргэн төлөлтөд нөлөөлнө гэж Төв банкны Мөнгөний бодлогын газар онцолсон юм. Чанаргүй зээлийн хэмжээ эдийн засгийн сэргэлтээс хамаарч буурах талаар эдийн засагчид хэлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ