"Xanadu Mines" компани хайгуулын дүнгээ танилцууллаа
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Xanadu Mines" компани Хармагтай ордод хийсэн хайгуулын ажлын дүнгээ шинэчлэн танилцууллаа. Өргөтгөсөн өрөмдлөгөөр 264 метрийн гүнд 0.56 хувийн зэсийн агууламж, нэг грамм хөрс тутамд 1.46 грамм алт илэрсэн байна.
Мөн 148 метрийн гүнд 0.81 орчим хувийн зэсийн агууламж, тонн хөрс тутамд 2.41 грамм алтны илэрц олджээ. "Энэ үр дүнд сэтгэл хангалуун байгаа" гэдгээ "Xanadu Mines"-ийн Гүйцэтгэх захирал Андрью Стьюарт мэдэгдлээ. Цаашид очир эрдэнийн хайгуулын өрөмдлөг хийхээр төлөвлөөд байгаа талаар тус компани мэдэгдсэн юм. Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Австралийн Хөрөнгийн биржид хувьцааны ханшид нь төдийлөн онцлох өөрчлөлт ороогүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ