9 компанийн хувьцааны ханш буурчээ

Есдүгээр сарын 11-нд I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 101,683 ширхэг хувьцаа арилжигдсанаас долоон хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, есөн хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол хоёр хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Говь” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 7.78 хувиар өссөн бол “Мерекс” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.38 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,729 ширхэг үнэт цаас 164,720,150 төгрөгөөр арилжаалагдсан бол багцын арилжаагаар 2,500 ширхэг үнэт цаас 2,476,575,000 төгрөгөөр арилжигдлаа.

Энэ өдөр “MSE ALL” индекс 987.15 нэгж болж 0.87 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,858,210,221,155 төгрөг болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ