19 компанийн 100,653 ширхэг хувьцаа арилжжээ
Энэ оны есдүгээр сарын 08-ны өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 100,653 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Авто импекс' компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 7.91 хувиар өссөн бол 'Бинсэ” компанийн ханш хамгийн өндөр буюу 13.04 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 547 ширхэг үнэт цаас 52,633,270 төгрөгөөр арилжаалагдсан бол багцын арилжаагаар 1,680 ширхэг үнэт цаас164,052,000 төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр 'MSE ALL' индекс 978.67 нэгж болж 0.7 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,845,673,608,361.16 төгрөг болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ