Уул уурхайн салбарынхан чуулж байна
Өнөөдөр Шангри Ла зочид буудалд нүүрсний салбарынхан буюу нүүрс олборлогч уурхайнууд, тэдгээрт бараа материал ханган нийлүүлэгчид, бодлого тодорхойлогчид болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Эрчим хүчний яам, эдгээр яамдын агентлагийн мэргэжилтнүүд болон нүүрсний гол хэрэглэгчид болох урд хөршийн худалдан авагчид чуулж байна.
Долоо дахь удаагийн "Coal Mongolia 2017" хөрөнгө оруулагчдын чуулганыг нээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайд Д.Загджав үг хэллээ. Энэ удаагийн чуулганы гол зорилго нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэх гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.
Учир нь нүүрсний уурхайнууд бүх хүчин чадлаараа ажиллаж жилд 60 сая тонн нүүрс олборлосон. Гэвч өнгөрсөн онд үүний ердөө талыг буюу 26 сая тонн коксжих нүүрсийг экспортолсон байна. Иймд олборлосон бүх нүүрсээ нөөцлөөд байлгүй хурдан хугацаанд худалдах нь чухал байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ