"Kincora Copper” компани өрөмдлөгөө хийж эхэлжээ
Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Kincora Copper” компани Өмнөговь аймгийн нутагт байрлах порфир зэсийн талбайдаа өрөмдлөг хийж эхэлжээ. Цагаан суваргын зүүн хэсэгт байрлах "Зүүн Цагаан суварга" гэж нэрлэгдсэн энэхүү талбайд нийт 2870 метрийн өрөмдлөг хийхээр төлөвлөсөн байна. Түүний дараа геофизикийн судалгаа хийж, 5000 метрийн өрөмдлөг хийх төлөвлөгөөтэй байгаа аж.
“Kincora Copper”-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Сэм Спринг хэлэхдээ "Компанийн хувьд 4.52 сая ам.долларын хувьцааны хөрөнгө оруулалт татсанаас хойш долоо хоногийн дотор ийнхүү Зүүн Цагаан суваргын өрөмдлөгийг эхэлж байна" гэжээ. Энэ мэдээлэлтэй зэрэгцээд “Kincora Copper”-ийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн биржид 25 хувиар өсөж, 0.375 канад доллар болсон талаар эх сурвалжууд мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ