Улсын төсвөөс томилолт, зочны зардалд 10.5 тэрбум төгрөг зарцуулжээ

Сангийн яамнаас энэ оны эхний долоон сарын байдлаарх улсын нэгдсэн төсвийн дүнг танилцууллаа.

Томилолт, зочны зардалд улсын төсвөөс нийт 10.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүний

  • 5.3 тэрбум төгрөгийг дотоод албан томилолт,
  • 4 тэрбум төгрөгийг гадаад албан томилолт,
  • 1.2 тэрбум төгрөгийг зочин хүлээн авахад тус тус зарцуулжээ.

Харин өнгөрсөн оны эхний долоон сард томилолт, зочны зардалд 10.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Засгийн газар зардлаа танахын тулд томилолтод явах, тавилга, эд хогшил худалдан авахыг юуны өмнө хязгаарлана гэж мэдэгдэж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ