“Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны ханш 57 хувиар өсчээ
“Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны ханш Хонгконгийн Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 1.56 хувиар буурчээ. Гэхдээ сүүлийн нэг сарын хугацаанд 57.5 хувиар өссөн байна. Энэ нь тус компани оны эхний хагас жилд 250-375 сая ам.долларын ашиг олсон байх төлөвтэй байгаагаа танилцуулсан нь эергээр нөлөөлжээ.
Үүнээс гадна Шивээхүрэн-Сэхэ боомтоор “Southgobi Resources” компани Овооттолгойн нүүрсийг экспортолж байна. Тус компанийн хувьцааны ханш Хонгконгийн Хөрөнгийн биржид сүүлийн нэг сарын дотор 2.44 хувиар буурчээ.
Харин Хөшөөтийн уурхайгаас Бичигтийн боомтоор дамжуулан нүүрсээ Тяньжин руу экспортолж байгаа “Mongolia Energy Corporation”-ийн хувьцаа сүүлийн нэг сард 4.29 хувиар буурсан байна. Тавдугаар сард БНХАУ-ын Take-Shiken боомтын үйл ажиллагааг сэргээн засварлах шаардлагатай болсноос үүдэж “Mongolia Energy Corporation” нүүрсээ хэвийн нийлүүлэхэд хүндрэлтэй болжээ.
Гэхдээ зургаадугаар сараас экспорт хэвийн болж эхэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ