"Дархан Нэхий" ХК бүтээгдэхүүнээ европын зах зээлд экспортолж эхэлжээ
"Дархан Нэхий" ХК оны эхний хагас жилд Европын зах зээлд эко арьс нийлүүлж эхэлсэн талаар "Marketinfo" хуудаснаа мэдээллээ.
Өөрөөр хэлбэл, компани дэвсгэрийн зориулалттай боловсруулсан хонины нэхий, ямааны арьс, сарлагын шир зэрэг бүтээгдэхүүнээ Голланд улс руу экспортолж байгаа аж. Компанийн үйл ажиллагааны үзүүлэлтийг харвал, энэ онд133.6 мянган ширхэг хонины нэхий, 65.5 ширхэг үхрийн шир бэлтгэн боловсруулжээ.
Түүнчлэн компанийн борлуулалтын орлогын хэмжээ 6.33 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 40 хувиар өссөн бол цэвэр ашиг нь 11 дахин буурсан үзүүлэлттэй гарсан. Үүнд компанийн үйлдвэрлэлийн өртгийн хэмжээ 10 хувиар нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ