Уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортлох таван байгууллагад санхүүжилт олгов
Дэлхийн банкны санхүүжилтээр Сангийн яамнаас хэрэгжүүлж буй "Экспортыг дэмжих төсөл"-д уул уурхайн бус бүтээгдэхүүн, үйлчилгээгээ экспортлохоор ажиллаж буй таван аж ахуйн нэгж санхүүгийн буцалтгүй тусламж авах гэрээнд гарын үсэг зурлаа.
Үүнд “Гоёл кашмер”, “Premium Travel Mongolia”, “Дээд эрүүл мэндийн оточ одь”, “Хаан жимс”, “Оюун Дарь эх” компаниуд багтсан бөгөөд компаниудад 30 мянган ам.доллар хүртэлх санхүүжилт олгож байгаа юм.
Төслийг хэрэгжүүлэгч байгууллагуудын мэдээлснээр 50 орчим аж ахуйн нэгж уг төсөлд хамрагдахаар хүсэлтээ ирүүлснээс ийнхүү шалгуур үзүүлэлтээр тавыг нь сонгож санхүүжилт олгохоор болсон байна. Монголын экспортыг төрөлжүүлэх зорилготой энэхүү төсөл нь экспортын шинэ төрлийн даатгалын бүтээгдэхүүн хөгжүүлэх, гадаад худалдааны сургалт судалгаа хийх, санхүүгийн дэмжлэг олгох гэсэн гурван чиглэлд хэрэгжих аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ