Транзитаар нийт 1.67 сая тонн ачаа тээвэрлэжээ

Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс явуулж байгаа бодлогын үр дүнд энэ оны эхний 7 сарын байдлаар төмөр замаар нийт 1.67 сая тонн дамжин өнгөрөх ачаа тээвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 18хувиар өссөн үзүүлэлттэй байгааг салбарын яамнаас мэдээлсэн.

ОХУ-аас БНХАУ-руу тээвэрлэгддэг түүхий нефтийн транзит тээвэрлэлт 12 жилийн турш тасраад байсан бол манай улсын нутгаар дахин тээвэрлэж эхэлснээс хойш дөрвөн сар хүрэхгүй хугацаанд нийт 1500 вагон буюу 89,219 тонн түүхий нефть ачсан галт тэрэг дамжин өнгөрчээ.

Энэ оныг дуустал 400 мянган тонн түүхий нефтийг тээвэрлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд манай улсад орж ирэх валютын урсгалыг эрс нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Түүхий нефтийн тээвэрлэлт ОХУ-ын Наушк өртөөнөөс хөдөлж, Сүхбаатар хилийн боомтоос Замын үүд өртөөгөөр дамжин БНХАУ-ын Эрээн хот руу хүргэгдэж байна. Ингэснээр нийтдээ 38 цагийндотор тээвэрлэлт хийгдэж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ