Уул уурхайн бус экспортлогчдын уулзалт боллоо
Монголын Уул уурхайн бус экспортлогчдын холбоо, Зах зээл судлалын хүрээлэн, Дэлхийн банк хамтарч уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, экспортлогчдод тулгарч буй асуудлыг хамтран шийдэх, зөв гарц бодлогыг Төрийн байгууллагуудад хүргүүлэх, уул уурхайн бус экспортлогчдын эрх ашгийг хамгаалах, экспортын хууль эрх зүйн орчинг сайжруулах зэрэг асуудлаар гишүүд, экспортлогчид, бизнес эрхлэгчидтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Монголын гадаад худалдаа, ялангуяа экспортыг төрөлжүүлж уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх, оролцогч талуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү уулзалтад 40 гаруй аж ахуйн нэгж оролцов. Уулзалт-хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжүүдийг нэгтгэн ирэх 11 дүгээр сард болох "Уул уурхайн бус экспортлогчдын үндэсний форум"-д оруулан хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Эдгээр уул уурхайн бус чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудад чиглэсэн төслийг Дэлхийн банк өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхэлж байгаа юм. 4.5 жилийн хугацаатай энэхүү төслийн хүрээнд хэд хэдэн судалгаа, санхүүжилтийн ажлууд хийгдсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ