Экспорт нэг тэрбум ам.доллараар өсчээ

Энэ оны эхний долоон сард Монгол Улс дэлхийн 139 оронтой 5.6 тэрбум ам.долларын худалдаа хийжээ.

Үүнээс 3.5 тэрбум ам.долларын экспорт, 2.3 тэрбум ам.долларыг импорт эзэлж байгаа юм. Ингэснээр он гарснаас хойших долоон сарын хугацаанд гадаад худалдаа 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.

Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээс харвал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспорт нэг тэрбум ам.доллараар өссөн байна. Ялангуяа уул уурхайн бус бараа бүтээгдэхүүн буюу ноос, ноолууран болон нэхмэл бүтээгдэхүүний экспорт 1-7 дугаар сард 233.5 сая ам.доллар байсан буюу өмнөх оны мөн үеэс 37.5 сая ам.доллараар өссөн байна. Үүнд салбарын томоохон үйлдвэрлэгчид болох “Говь”, “Гоёо”, “Эрдэнэт хивс”, “Буян”, “Алтай Кашмир” зэрэг компаниуд голлох нөлөөг үзүүлсэн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ