Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 6.9 их наяд төгрөгт хүрчээ

Энэ оны эхний долоон сард аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 6.9 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 40.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Улмаар энэ нь хоёрдугаар улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн 5.3 хувиар өсөхөд голлон нөлөөлжээ.

Аж үйлдвэрийн салбарын өсөлтийн гол хувийг уул уурхай, олборлох үйлдвэрлэл, ялангуяа нүүрсний салбарын өсөлт бүрдүүлсэн байна. Харин боловсруулах үйлдвэрлэл оны эхний долоон сард 1.3 их наяд төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 29 хувиар өссөн байна. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл 13.6 хувиар өсөж, 654.6 тэрбум төгрөг болжээ. Харин сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 71 хувиар өсөж, 59.7 тэрбум төгрөг болсон бол ундааны үйлдвэрлэл гурван хувиар өссөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ