Төмөр замын коридороор 1.67 сая тонн ачаа тээвэрлэжээ
Дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр Зам, тээврийн хөгжлийн яам болон УБТЗ-аас анхаарал хандуулсны үр дүнд энэ оны эхний 7 сарын байдлаар нийт 1.67 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг салбарын яамнаас мэдээллээ. Тухайлбал, Хятадаас Европ руу дамжин өнгөрөх буухиа галт тэрэг 4 дахин нэмэгдсэн байна.
Энэ нь дамжин өнгөрөх чингэлгийн тээврийн тарифт 15 хувийн, шилжүүлэн ачилтын тарифт 66 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасантай холбоотой аж. Үүнд хилийн өртөөн дээр галт тэрэг солилцох, шилжүүлэн ачих технологит хугацааг багасгасан нь нөлөөлжээ.
Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-ын Бээжин хотноо “Транзит Монгол-2017” олон улсын форумыг зохион байгуулснаар Хятадын холбогдох төрийн байгууллагууд, ачаа илгээгч, хүлээн авагчдад Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан төмөр замын коридороор дамжин өнгөрөх ачааны урсгалыг нэмэгдүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ