"Дархан нэхий" ХК 66 сая төгрөгийн ашигтай ажиллажээ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Дархан нэхий" ХК энэ оны хоёрдугаар улиралд 66.8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Гэхдээ цэвэр ашгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 715 сая төгрөгөөр огцом буурчээ. Харин борлуулалтын орлогын дүн нь нийт 6.3 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны хоёрдугаар улирлаас 1.8 тэрбум орчим төгрөгөөр өссөн үзүүлэлт боллоо.

Гэхдээ борлуулсан бүтээгдэхүүний өртөг нийт борлуулалтын орлогын 90 гаруй хувийг эзэлж байгаа нь "Дархан нэхий" ХК-ийн цэвэр ашигт сөргөөр нөлөөлсөн байна. Гэсэн ч тус компани энэ оны хоёрдугаар улиралд борлуулалт маркетинг болон ерөнхий удирдлагын зардлаа өмнөх улирлаас огцом бууруулж чадсанаа санхүүгийн тайландаа дурджээ.

Дашрамд дурьдахад "Дархан нэхий" компанийн хувьцааны ханшаар тооцсон зах зээлийн үнэлгээ нийт хөрөнгийн хэмжээнээс хоёр дахин бага буюу 23.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ