ОУВС: Монголын эдийн засаг хоёр хувиар өснө
Монголын эдийн засаг энэ оны эцэст хоёр хувиар тэлнэ хэмээн ОУВС-ийн баг хүлээлттэй байна. Учир нь манай улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж, үүнийг дагаад эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайжирч,Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд "хүлээсэн үүргээ биелүүлж байгаатай" холбоотой гэж үзсэн аж.
Харин "Moody's" агентлагийн тухайд 2017 онд эдийн засаг 0.2 хувиар агшина гэж тооцоолсон юм. Учир нь ОУВС-ийн хөтөлбөрийн нөлөө 2018 он хүртэл мэдрэгдэхгүй гэж үзсэн.
Дэлхийн банк Монголын эдийн засгийг 2017 онд 0.2 хувиар өсөх төлөвтэй байгаа талаар өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлсэн. Үүнд уул уурхайн экспорт дагасан сэргэлтээс гадна "Оюутолгой"-н хөрөнгө оруулалт орж ирж байгаа нь голлон нөлөөлнө гэж дүгнэсэн аж. Түүнчлэн Азийн хөгжлийн банк Монголын ДНБ 2017 онд 2.5 хувиар өснө гэж таамагласан. Харин "Fitch" агентлагийн хувьд эдийн засгийн сэргэлтийг мега төслүүдээ хэрэгжүүлэхээс хамаарна гэж дүгнэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ