Wolf petroleum компани хувьцаагаа амжилттай арилжааллаа
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Wolf petroleum компани хаалттай хүрээнд хувьцаагаа арилжаалж, 400 мянган австрали долларын хөрөнгө босгож чаджээ. Нэгж бүрийг 0.01 австрали доллараар үнэлж нийт 29.6 сая ширхэг хувьцааг компани гаргасан байна. Үүнээс гадна тус компани хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцуулсан юм.
Энэ улиралд компани "Ашигт малтмал газрын тосны газар"-тай бүтээгдэхүүн хуваах гэрээгээ шинэчлэн байгуулсан байна. Тус компани нь хайгуул хийж буй Сүхбаатар аймгийн талбайд тус бүр 2500 метрийн гүн бүхий хоёр өрөмдлөгийг хийхээр төлөвлөжээ.
Wolf petroleum компанийн хувьд Сүхбаатар аймгаас гадна Баруун урт, Жинст гэсэн хоёр газрын талбайд хайгуул хийж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ