Haranga Resources компани Сэлэнгэ төслийг худалдлаа
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Haranga Resources компани нь Сэлэнгэ төслийг эзэмшиж буй Монгол дахь салбар нэгжийг н.Билгүүн гэх худалдан авагчид худалдлаа. Сэлэнгэ төмрийн хүдрийн төслийн 80 хувийг Haranga resources-ийн охин компани эзэмшиж байсан бөгөөд худалдан авагч тал нэг сая долларыг тус компанид шилжүүлснээр энэхүү үйл явц дууссан байна.
Аж үйлдвэржилтийн бүс болох Дархан, Сэлэнгэ аймгийн нутагт орших Сэлэнгэ орд нь дунджаар 17.2 хувийн агууламжтай 254 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй юм. Энэ нь олон улсын хэмжээнд хамгийн томд тооцогдохуйц төмрийн хүдрийн жорк нөөц болохыг Haranga Resources компани мэдээллээ.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ