Сонгуулийн хэсгийн хорооны дарга хүүхэд дайрсан хэрэгт эрүү үүсгэжээ
Тухайлбал,Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн Ардчилсан намын штабын сурталчилгааны гэрт согтуу эмэгтэй сурталчилгааны зураг хуулахыг завдсан байна. Уржигдар ЗХТХ-ийн 21-р зүйлд зааснаар Сум дундын Шүүхэд шилжүүлж, шүүхийн шийтгэвэрээр 15000 төгрөгөөр торгосон байна.
Увс аймгийн Улаангом сум дахь МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсгийн хорооны дарга Б нь энэ 15-ны өдөр Улаангом суманд автомашин жолоодож яваад 4 настай эмэгтэй Х-г шүргэж хөлийг нь гэмтээсэн байна. Одоогоор энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйл эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ