Самбар эвдэж, туг алдагдсан гэх 27 дуудлага иржээ

Сонгуулийн сурталчилгааны болон ухуулгын байрны цонх хагалах, зурагт хуудас, сурталчилгааны самбар эвдэж, гэмтээх, туг алдагдсан гэх 27 гомдол, мэдээлэл иржээ.


- Тухайлбал,Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сумын 7 багийн нутаг дэвсгэрт байрлах сонгуулийн сурталчилгааны монгол гэрийн бүрээс ард талаараа урагдсан байна шалгаж өгнө үү гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. УлмаарЗХТХ-ийн 21-р зүйлээр 0377626 дугаартай шийтгэвэрээр Ц гэгчийг хуулийн дагуу 6000 төгрөгөөр торгосон байна.

-Мөн энэ сарын 05-ны орой 23.00 цагийн үед АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн морь унасан зураг бүхий сурталчилгааны самбарыг урсан байна гэх дуудлага иржээ. Ингээд энэ сарын 11-ний өдөр ЭХҮТ-сан, ЗХТХ-ийн 21-р зүйлээр буруутай этгээдүүдийг тус бүр5000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан байна.

-Эрдэнэмандал сумын төвд МАН-ын байр, сонгуулийн штабын байрны цонхыг чулуугаар хагалсан байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Зөрчил гаргагч нь захиргааны арга хэмжээ тооцох насанд хүрээгүй байсан учир шилийг нь нөхүүлэх арга хэмжээ аваад өнгөрчээ.

-Дундоговь аймгийн Луус сумын төвд байрлах МАН-ын сурталчилгааны гэрийн гэрлийн утас тасалжээ. Уг мэдээллийг уржигдаралбан бичгээр прокурорт шилжүүлсэн байна.

-БГД-ын 10-р хорооны айлуудаар явж сонгогчдын нэрсийг тулгалт хийж гарын үсэг зуруулж байхад тус дүүргийн 10 хорооны Зүүн наранд оршин суух иргэн М нь “та нар надаар гарын үсэг зуруулсангүй” гэж нэрсийн жагсаалтыг булаан авсан байна. ТиймээсЗХТХ-ийн 21-р зүйлийн дагуу М-ийг 5000 төгрөгөөр торгож хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин