Сонгуультай холбоотой 115 гомдол иржээ

Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой хэрэг, зөрчлүүд цөөнгүй гарч байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.Тодруулбал, сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өнгөрсөн сарын 22-ны өдрөөс Цагдаагийн байгууллагад 115 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна.


1.Зөрчил тогтоогдоогүй албан бичгээр хариу өгсөн 30
2. Шүүхэд шилжүүлсэн 19, үүнээс МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зүйл заалтаар торгосон 1, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21-р зүйлээр торгосон 4
3.Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн 18
4.Захиргааны хариуцлагын тухай хуулиар торгосон 3
5.Арга хэмжээ авах үндэслэлгүй /сэтгэцийн өөрчлөлттэй/1
6.Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан арга хэмжээ авах насанд хүрээгүй 1
7.Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан 1
8.Бусад байдлаар шийдвэрлэсэн 11
9.Шалгаж байгаа 31 байгаа аж.МөнМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн53 мэдээ, мэдээллийг шалгахад, зөрчил тогтоогдоогүй албан бичгээр хариу өгсөн 23 шүүхэд шилжүүлсэн 13, үүнээс МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар торгож шийдвэрлэсэн 1
Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн 3, шалгаж байгаа үлдэгдэл 14 хэрэг байгаа аж. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын АН-ын хороо нь МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 35.1 дэх заалтыг зөрчиж, сумын сонгуулийн 1-р хэсэгт зөвшөөрөгдсөн тооноос илүү зурагт самбар байрлуулж сурталчилгаа явуулсан байна. Эл байдлыг аймгийн сум дундын нэгдүгээр шүүхэд уржигдар 1398-тоот албан бичгээр шилжүүлжээ. Ингээд эл хэрэгт 161 тоот захирамжаар МУЕСТХ-ийн 35.2-д зааснаар 421200 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин