Шүүхийн мэдээллийн лавлагааг цахим хэлбэрээр өгнө
Засгийн газраас 14 банктай хамтран иргэдэд найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхэлсэнтэй холбогдуулан зургаадугаар сарын 17-21-нийг хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нийт 4700 иргэнд өр төлбөргүй гэсэн лавлагаа олгожээ. Жирийн өдрүүдэд өр төлбөргүйн лавлагааг нэг мэргэжилтэн гаргадаг байсан бол ачаалал ихэссэнтэй холбогдуулан лавлагааг олгох мэргэжилтний тоог нэмж, өнөөдрийн байдлаар 12 мэргэжилтэн иргэдэд үйлчилж байна.
Иргэдийн лавлагаа авах эрэлт их байгаа тул цаашид иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх үүднээс ШШГЕГ-аас арилжааны банкуудтай хамтран зургаадугаар сарын 24-нөөс эхлэн лавлагааг цахим хэлбэрээр олгож эхлэхээр болоод байна.
Лавлагаа авах иргэд зээл авч буйбанкиндаа хандан мэдээллийн санд бүртгүүлнэ, бүртгэгдсэн иргэдийн мэдээллийг банкны ажилтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу цахим хэлбэрээр шилжүүлж, хариуг мөн цахимаар авч байх юм. Түүнчлэн орон нутгийн иргэд тухайн аймаг, сумынхаа банкинд хандан лавлагаагаа цахим хэлбэрээр авах боломжтой.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ