Он гарсаар 925 газар хөдлөлт бүртгэгджээ

Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах бэлэн байдлыг хангах байнгын ажиллагаатай зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхтэй хагарлууд дээр хийж буй судалгааг танилцуулсан юм.

Нийслэл орчимд байнгын болон нүүдлийн ажиллагаатай 36 станц ажиллуулж газар хөдлөлтийн идэвхжлийг байнга хянадаг байна. Он гарсаар эхний зургаан сарын байдлаар нийтдээ 925 газар хөдлөлт болсноос 95 хувь буюу 878 нь Эмээлт орчмын хагарлын дагуу болсон. Хүчний хувьд сул, магнитуд нь нэг бага хүчтэй газар хөдлөлт, 97 хувь нь хүчтэйтаван удаа болжээ.

Мөн Төв аймгийн Мөнгөнморьт сумаас баруун тийш 20-30 км зайд магнитуд нь 3.8-д хүрсэн. 2005 оноос хойш ажиглагдаж эхэлсэн газар хөдлөлтийн өндөр идэвхжилт өнөөг хүртэл буурахгүй жил ирэх тусам өссөөр байгаа гэж Одон орон, геофизик судалгааны төвийнсекторын эрхлэгч М.Өлзийбат ярилаа.

Мөн хурлын үеэр Японы Олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагын шугамаар “Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” хоёр дахь шатны төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх саналыг гишүүд дэмжсэн юм. Газар хөдлөлтийгбүртгэх сүлжээ станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Сэлэнгэ, Дундговь, Баянхонгор аймагт шинээр гурван станц байгуулах ажил удааширч, багаж төхөөрөмж болон ажиллах мэргэжлийн боловсон хүчин дутмаг, албан газрыг байгуулах асуудал шийдэгдэхгүй байгааг анхаарчшийдвэрлэж өгөхийг Шадар сайдаас хүслээ.

Мөн 2014 оны улсын төсөвт тусгах шаардлагатай нийслэл орчмын байнгын ажиллагаатай станцуудын жилийн урсгал зардал, нүүдлийн 15 станц худалдан авах зардал зэрэг ажлын судалгаа тооцоог хийж ирэх сард багтаан саналаа боловсруулж оруулах, Хотыг дахин хөгжүүлэх тухай, Хямралт нөхцөл байдлын үеийн удирдлага нэгдсэн ажиллагааны тухай хуулийн төслийг эцэслэн бололрвсруулах үүргийг Шадар сайд өгсөн юм.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин