"Mагнайн газар" хэмээн хадуурчээ

Барилга хот байгуулалтын яамнаас найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн энэ үеэр онигоонд оржээ. “Сул ярьж байна, чанга ярь” гэсэн сэтгүүлчдийн үгэнд бантсан уу тэрбээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрыг О.Магнай даргын мэдэлд шилжүүлсэн юм. “Магнайн газар” хэмээн Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрыг товчилж, найман хувийн хүүтэй зээлийн талаар мэдээлэл өгч байгаа тэрбээр “Зургаан хувийн хүүтэй байрны зээл” хэмээн төвөггүйхэн ярьжээ. Магнай дарга ийнхүү байгууллагаа өөрийнхөө нэрээр дуудуултал сайн ажилласан бол, мань Эрдэнэбүрэн харинталхны үнэ, махны үнийн эздийн араас нэхэж эхэллээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин