С.Наранбаатар нарт холбогдох хар тамхины хэргийг шүүнэ
Өнөөдөр Дээд шүүхэд аав, ээж, охин, хүргэн гээд гэр бүлээрээ нийлж хар тамхи хил дамнуулан зөөж, бусдад худалддаг байсан гэх С.Наранбаатар, Ч.Эрдэнэбаатар, Э.Гоомарал нарын гомдлыг хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэнэ.
Анхан шатны буюу Баянзүрх дүүргийн шүүх тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн нэгдүгээр сард хэлэлцэж, хэргийг зохион байгуулсан гэх хятад иргэдийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бол гэр бүлийн гишүүдэд чанга дэглэмтэй хорих ангид 10-15 жил хорих ял оноогоод байсан юм. Тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж улмаар давж заалдсан ч тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээсэн билээ. Ингэснээр тэд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм.
Тэднийг Эрүүгийн хуулийн 188.4, 192.3.5 дэх хэсэгт зааснаар буруутган прокуророос яллах дүгнэлт үйлдсэн юм. Дээрх зүйл ангид мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол 20-25 жил ял онооно гэж заажээ.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ