Хот хоорондын автобуснуудад хиймэл дагуулын дохиолол суулгана

Xолбооны хиймэл дагуулын системд суурилсан, зам, тээврийн байршил тогтоох дэвшилтэт технологи бүхий Тээврийн удирдлага, хяналтын шинэ ашиглалтад оруулжээ. Ингэснээр хот хооронд зорчигч тээврийн хэрэгсэлд гэмтэл гарах, эсвэл байгаль, цаг уурын өөрчлөлтөөс болж саатсан тохиолдолд жолооч ослын товчийг дарснаар төвд гурван секундын дотор мэдээлэл ирэх юм байна. Энэ дагуу шуурхай арга хэмжээ бөгөөд, хэрэглэгчийн машинд суурилуулсан төхөөрөмжөөр дамжуулан хиймэл дагуулын тусламжтайгаар /GPS, GLONASS/ байрлал тогтоох боломжтой болов.

Түүнчлэн үүрэн холбооны операторын /GPRS, GSM/ сүлжээ болон үүрэн холбооны сүлжээнээс гарсан үед холбооны хиймэл дагуулын /INMARSAT/ системийг ашиглан өгөгдлийг дамжуулах, интернэтийн холболт ашиглан хэрэглэгчдэд мэдээлэл түгээх боломжтой болов.

Тээврийн удирдлага, хяналтын төв ашиглалтад орсонтой холбогдуулан Зам тээврийн яамнаас үе шаттайгаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, хот хооронд зорчигч тээвэрлэх авто машинд байршил тогтоох төхөөрөмжийг улсын төсвөөс санхүүжүүлэн суурилуулахаар болсон байна. Түүнчлэн уул уурхайн компаниудын тээврийн хэрэгсэлд хяналтын төхөөрөмж суулгах шаардлага тавих аж. Ингэснээр нүүрс тээвэрлэлтэд хяналт тавих боломж бүрдэх юм байна. Мөн шатах болон химийн бодис зэрэг аюултай бодисын тээвэрлэлт, транзит тээвэрт тавих хяналтыг сайжруулахаар болжээ.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин