Хууль бусаар хулан агнажээ

Монгол Улсын хилийг хууль бусаар даван, хулан агнасан Өвөрмонгол иргэдийг Өвөрмонголын Бугат хотын Цагдаагийн газрынхан саатуулан шалгаж байгаа гэнэ. Тэд хилийн төмөр торыг таслан, машинтайгаа хил зөрчин манай улсын нутагт орж ирээд хулан агнажээ. Машиндаа ангаа нуун ачиж яваад улсынхаа цагдаа нарт баригдсан байна. Махыг нь хүнсэндээ хэрэглэх зорилгоор агнасан гэж хулгайн анчид мэдүүлээд байгаа бөгөөд тэднийг хууль бусаар хил давсан, дэлхийд нэн ховордсон амьтан агнасан, хулгайгаар ан хийсэн, буу эзэмшсэн хэмээн буруутгажээ. Шалгалтын явцад унаж явсан машинд нь үзлэг хийхэд буу илэрсэн тул цагдаа нар хураан авсан бөгөөд хэн нь ч буу эзэмших зөвшөөрөлгүй байжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин