Д.Эрдэнэбилэг 12-р байрт шалгарлаа
100 буудалт даамын дэлхий аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Манай улсаас төдийгүй Ази тивийг төлөөлж их мастер Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал нар өрсөлдөв. Манай улсын хоёр даамчнаас Д.Эрдэнбилэг шилдэг 12-т багтжээ. Тэрбээр эхний өргүүддээ тэнцэж тавдугаарт жагсч байсан ч сүүлийн зургаан өрөгт дараалан хожигдсоны улмаас байр ухарч 12 дугаар байр эзэлсэн амжилттайгаар эх орондоо ирэх гэж байна. Түүний хувьд сүүлчийн өргөө Литвийн их мастертай тоглож, тэнцээ хийжээ.
Тэгвэл бага дэлхийн аварга буюу “В” хэсэгт 30 даамчин өрсөлдлөө. Их мастер Г.Ганжаргал хоёр хожил, нэг хожигдол, зургаан тэнцээ авснаар 16 дугаар эзэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ