Манай тамирчид дөрвөн алтан медаль хүртлээ
АНУ-ын Санта Круз хотноо Жиу-жицү бөхийн олон улсын нээлттэй тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнээс манай дөрвөн тамирчин алтан медаль хүртсэн байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд өрсөлдсөн, “Хүч” спорт хорооны тамирчин С.Батгал, 82 кг-д барилдсан, “Олимп” дээд сургуулийн тамирчин Б.Батбаяр, 88 кг-ын жинд МУБИС-ийн оюутан О.Болд-Эрдэнэ нар алтан медаль хүртжээ.
Харин эмэгтэйчүүдийн 74 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин М.Сугар түрүүлж, алтан медалийн эзэн болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ