31 компанийн 128,805 хувьцаа арилжжээ

2017 оны 5 дугаар сарын 04-ны өдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 31 хувьцаат компанийн 128,805 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсанбол 10 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Евроазиа Капитал холдинг "компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.98%-иар өссөн бол "Хасу-Мандал” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.73% хувиар уналаа.

Багцын арилжаагаар 1,120 ширхэг засгийн газрын үнэт цаас 109,905,600 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 824,16 нэгж болж 0.66%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,437.416.198.893 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ