Дэлхийн оюутны спортын наадамд манай баг тамирчид оролцоно

Дэлхийн оюутны спортын зуны "Универсиад" наадам ирэх долдугаар сарын 6-17-ны өдрүүдэд ОХУ-ын Казань хотноо болно. Олон улсын оюутны спортын холбооны (ОУОСХ) ивээл дор зохион байгуулагдах энэ наадамд 200 орчим орны их, дээд сургуулийн өдрийн ангид суралцдаг 17-28 насны 13500 төлөөлөгч, оюутан тамирчид оролцохоор болжээ. Тэд спортын 22 төрөлд, 11 өдрийн туршид 351 багц медалийн төлөө хүч чадал, ур чадвараа соринөрсөлдөнө. Харин манай баг тамирчид спортын 15 төрөлд 202 хүний бүрэлдэхүүнтэй явна. Тамирчдын бүрэлдэхүүнд Лондонгийн олимпийн мөнгөн медальт боксчин Н.Төгсцогт, Лондон-2012 олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэг нарын зэрэг шилдэг тамирчид багтжээ. Мөн ССАЖЯ-ны Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багаас 40 гаруй тамирчид, дасгалжуулагч нар чөлөөт бөх, бокс, буудлага, жүдо бөхийн зарим жинд явж байна. Универсиад наадамд насны хязгаар зааж 17- 28 насны / сагсан бөмбөгт 17-25 хүртэл нас/, өдрийн ангийн оюутнууд ордог ажээ.
Монголын оюутны баг тамирчид чөлөөт бөх, бокс, буудлага, жүдо, самбо, бүст барилдаан, шатар зэрэг 7 спортын төрөлд медальт байрын төлөө хүчээ үзэх бололцоотой гэж тооцож байна. Энэхүү наадмаас 5-7 медаль хүртэх томоохон зорилтыг МОСХ-ноос дэвшүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин