Долларын ханш аажмаар суларч байна
“Найман шарга” валют арилжааны төвд ам.долларыг өнөөдөр /2017.04.14/ 2406 төгрөгөөр авч, 2408 төгрөгөөр худалдаалж байна. Харин арилжааны банкууд 2400 төгрөгөөр авч, 2413 төгрөгөөр борлуулж байна.
Оны эхэнд ам.долларын ханш 2493 төгрөгтэй тэнцэж байсан бол дөрвөн сарын дараа 90 орчим төгрөгөөр буурлаа. Долларын ханш суларч байгаа нь зах зээлд ч, улсын төсөвт ч давуу талтай. Тухайлбал улсын төсөвт нэг ам.долларын ханшийг 2538 байхаар тооцсон. Ингэснээр төсвийн зардал 100 тэрбумаар хасагдах боломжтой болж байгааг албаныхан хэлж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ