"Сонгино Хайрхан" уулын хишиг барилдаанд улсын харцага Т. Баасанхүү түрүүллээ
Бөх сонирхогчдын хүсэн хүлээдэг "Дөрвөн уулын хишиг" барилдаан 2007 оноос эхлэх зохион байгуулагдсан билээ. Тус онд "Богд Хан Уул"-ын хишиг барилдаанаар эхэлж Монгол Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж улсын гарьд Ш.Жаргалсайхан үзүүрлэж байлаа.
Дөрвөн уулын хишиг барилдаан энэ жилээс чансаа өндөр 128 бөх зодоглохоор болсон билээ. Улсын арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва тэргүүтэй чансаа өндөр бөхчүүд зодоглосон энэхүү барилдаанд Увс аймгийн Тэс сумын уугуул улсын харцага Т. Баасанхүү түрүүлж, Архангай аймгийн Булган сумын уугуул улсын арслан Р. Пүрэвдагва үзүүрлэлээ.
Шөвгийн дөрөвт Увс аймгийн Хяргас сумын уугуул улсын арслан Н. Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул улсын арслан Э. Оюунболд нар үлдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ