Монголбанк 12.0 сая ам.долларыг 2444.00 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдаж авлаа

Арилжааны банкууд Төв банкинд 2434.25 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 2.2 сая ам.доллар худалдан авах, 2443.81 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 14.7 сая ам.доллар худалдах санал ирүүлжээ. Мөн 350.94 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 18.0 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна. Харин Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаагаар 12.0 сая ам.долларыг 2444.00 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдаж авлаа.

Түүнээс гадна банкууд 1.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлжээ. Гэвч Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаагаар саналыг биелүүлээгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ