Хөрөнгийн биржээр 17 хувьцаат компанийн 13.821 ширхэг хувьцаа арилжигджээ

Монголын хөрөнгийн биржийн даваа гаригийн арилжаа явагдлаа. Өнөөдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 17 хувьцаат компанийн 13.821 ширхэг хувьцаа арилжигдсанаас есөн хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, зургаан хувьцаат компанийн хувьцааны ханш буурсанбайна. Харин хоёр хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Их барилга"компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 13.72 хувиар өссөн бол "Ган хэрлэн” компанийн ханш хамгийн өндөр буюу 9.83 хувиар унажээ.

Түүнээс гадна энэ өдөр хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 17 ширхэг Засгийн газрын үнэт цаас 1.589.500 төгрөгөөр арилжигдсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ