Майами Хит 114:104-өөр ялагдлаа
NBA-гийн аваргын төлөөх тав дахь цуврал тоглолт дөнгөж сая 114:110-ын харьцаагаар Сан-Антонио Спэрсийн ялалтаар өндөрлөлөө.
Талбай дээрээ хийсэн тоглолтод маш чухал хожлыг авснаар Тим, Данкан, Ману Жинобили тэргүүтэй спэрсчүүд аваргын цомыг хүртэхэд ердөө ганц хожил үлдээд байна.
Сая өндөрлөсөн тоглолтод Ману Жинобили гайхалтай байж багаа хожилд дагуулсан гэхэд болно.
Ерөнхийдөө Леброн Жеймс, Дуэйн Уэйдийн хослол Тони Паркер, Ману Жинобили нарын эсрэг оноогоор халз өрсөлдсөн гэхэд болно.
Майами Хитээс Леброн Жеймс 25 оноо, 8 оновчтой дамжуулалт, 6 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бол Дуэйн Уэйд 25 оноо, 10 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн.
Мөн сэлгээнээс Рэй Аллен 21 оноо авсан бол Крис Бош төвд 16 оноо зулгааж чадсан.
Харин Сан Антонио Спэрсээс Ману Жинобили хамгийн үр дүнтэй тоглолт буюу 24 оноо, 10 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн бол Тони Паркер энэ тоглолтын хамгийн өндөр оноо болох 26 оноог авсан юм.
Мөн багийн бусад залуус болох Дэнни Грин 24 оноо,Тим Данкан 17 оноо, 12 самбараас бөмбөг авалт, Каухи Леонард 16 оноо авлаа.
Сан-Антониогийн гарааны 5 тоглогчид нийлээд нийт онооны 107-г нь авч багаа ялалтад хүргэсэн байна.
Дараагийн тоглолт буюу зургаа дахь цуврал Улаанбаатарын цагаар Лхагва гаригийн өглөө Майамигийн талбайд болно.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ