Ам.доллар 2450 төгрөгтэй тэнцэж байна
Төвбанкны өчигдрийн зарласан ханшаар ам.доллар 2459 төгрөг 38 төгрөгтэй тэнцэж байгаа бол, “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.доллар 2457 төгрөгтэй тэнцэж байна. Түүнчлэн арилжааны банкууд ам.долларыг 2450-2454 төгрөгөөр худалдан авч, 2463-2464 төгрөгөөр арилжиж байна. Манай улсын бусад голлох валют болох евро 2662 төгрөг, БНХАУ-ын юань 358 төгрөг, ОХУ-ын рубль 41 төгрөг 60 мөнгөтэй тус тус тэнцэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ