Месси Марадонагийн дээд амжилтыг эвдэв
“Барселона” клубийн довтлогч Лионель Месси Аргентины шигшээ баг Гватемалын багтай тоглосон нөхөрсөг тэмцээний үеэр гурван гоол оруулжээ. Тийнхүү энэ тэмцээний дараа тэр оруулсан гоолын тоогоор домогт Диего Марадонагаас түрүүлсэн байна.
25 настай Лионель Месси ийнхүү Диего Марадонагийн амжилтыг эвджээ. Залуу аргентины шигшээ багт тоглохдоо өөрийн эх орон нэгт домогт тоглогчоос илүү гоол оруулсан байна.
Энэ ялалтын дараа Месси 35 бөмбөг оруулж, Марадонагийнхааснэг бөмбөгөөр илүү болжээ. Гэвч Аргентины шигшээ багийн шилдэг довтлогчдын жагсаалтыг 56 бөмбөг оруулсан Габриэль Батистута тэргүүлсээр байгаа юм.
Мессигийн амьдрал тийм ч өөгүй, сайхан биш ажээ. Аргентины алдарт хөлбөмбөгчин торны цаана орж мэдэх юм. Испанийн прокурорын байгууллага түүнд болон түүний эцэгт эрүүгийн хэрэг үүсгэж,тэднийг дөрвөн сая еврогийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэмээн сэжиглэж байгаа ажээ.
600 мянга гаруй еврогийн татвар төлөхөөс зайлсхийвэл, сэжигтэн хоёроос зургаан жилийн ял сонсож, бас их хэмжээний торгууль төлөхөд хүрнэ. Тийнхүү Мессигийн хувьд торгууль 24 сая еврод хүрч мэдэх ажээ.
“Хэзээ ч хуулийн эсрэг зүйл огт хийгээгүй учир, бид гайхаж байна. Бид манай татварын зөвлөхүүдийн зөвлөгөөг мөрдөн, бүх татварыг байнга төлж байсан, тэд байдлыг тодруулж өгнө” гэж Месси, түүний эцэг Хорхе нарын хамтарсан мэдэгдэлд дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ