Манай бөх мөнгөн медаль хүртлээ

Тайландын Пукет хотноо бөхийн чөлөөт барилдааны Азийн аварга шалгаруулах залуучуудын тэмцээн эхэлжээ.

Эхний өдөр зодоглосон бөхчүүдээс 59 килограммын жинд барилдсан манай нядхан Э.Гантуяа мөнгөн медаль хүртэв.

Алтан медалийн төлөө Киргизийн бөх Айсулу Тюнебековад ялагджээ.

Манай бөх өнгөрсөн жилийн мөн тэмцээнээс хүрэл медаль авч байжээ. Тэрбээр, “Замчин” спорт клубын тамирчин бөгөөд гавьяат тамирчин, Улсын заан З.Дүвчингийн шавь юм байна.

М.Онон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин