"Эрдэнэс Монгол" ХХК болон охин, бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудын уулзалт болов

Тус уулзалтанд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, Тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулган, Дэд захирал О.Одбаяр, Дэд захирал Г.Ганболд, "Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд, "Багануур" ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун, "Шивээ-Овоо" ХК-ийн Гүйцэтгэх захирал О.Отгонбаатар, "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар болон "Мон-Атом" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргал нар оролцлоо.

Уулзалтын үеэр охин болон бүрэлдэхүүн компаниудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, нэгдэл компанийн хэмжээнд бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан санал солилцсон юм. Түүнчлэн дэд бүтэц, эрчим хүч зэрэг салбаруудад шинэ төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх талаар байр сууриа илэрхийллээ.

“Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 онд Монгол Улсын байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үндэсний хөрөнгө оруулалтын компани болох эрхэм зорилготой байгуулагдсан. Дэлхийн хэмжээний уурхай болох “Оюу Толгой” ХХК-ийн монголын талын хувь болон “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу “Эрдэнэс Монгол” компани эзэмшдэг. Түүнчлэн “Гашуун сухайт авто зам” ХХК, “Мон Атом” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК болон “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК зэрэг компаниудыг бүрэлдэхүүндээ багтаасан юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ