Мэдээлэл нь баталгаажаагүй иргэд олон байна
2016 оны НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг иргэнд олгохын тулд ebarimt.mn-д төлбөрийн баримтаа бүртгүүлсэн хэрэглэгчдийн хувийн мэдээлэл бүрэн зөв бөглөгдөж, баталгаажсан байх ёстой. Гэвч одоогоор овог, нэр, регистр, банкны нэр, дансны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулаагүй, буруу оруулснаас баталгаажаагүй иргэд олон байна. Ялангуяа 131313 тусгай дугаараар төлбөрийн баримтаа бүртгүүлдэг иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд ebarimt.mn сайт руу хандаж урамшуулал авах хэрэглэгчийн мэдээллээ оруулах шаардлагатай байгаа юм.
Хэрэглэгчийн мэдээллээ 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталхи хугацаанд ebarimt.mn цахим хуудас руу орж шалгаж баталгаажуулаарай. Хэрвээ мэдээлэл тань буруу, дутуу бол хэрхэн бүрэн зөв оруулах, хаана хандах тухай мэдээллийг хүргэе.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ