Оюу толгой тайлангаа мэдээлж, форум зарлалаа
Оюу толгой компани 2016 оны тойм мэдээгээ танилцууллаа. Дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгийн дүн 6.1 тэрбум ам.доллар хүрчээ.
4 дүгээр улирлын тойм мэдээ
4 дүгээр улирлын төгсгөлд 2010 оноос хойш “Оюу толгой” компанийн дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 6.1 тэрбум ам.доллар, үүний дотор 2016 онд дангаар 760 сая ам.доллар болсон нь ил уурхайн үйл ажиллагаа болон гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд дотоодын ханган нийлүүлэлтийг үргэлжлүүлэн сайтар дэмжиж байгаагийн илрэл гэжээ.
Ус дахин ашиглалтын жилийн дундаж түвшин 86.2 хувь байгаа бөгөөд нэг тонн хүдэр боловсруулахад 0.423 шоо метр буюу дэлхий даяарх бусад ижил үйл ажиллагаатай уурхайнуудын хэрэглээний 1/3-г ашиглаж байгаа зэрэг байгаль орчны дэлхийн хэмжээний гүйцэтгэлээ үргэжлүүлэн хадгалсаар байгаа юм байна.
2016 оны эцсийн байдлаар “Оюу толгой”-н нийт ажиллах хүчний 93.5 хувь, үүний дотор ил уурхай, баяжуулах үйлдвэрийн ажиллах хүчний 96 хувийг монгол ажилчид бүрдүүлж байгаагийн зэрэгцээ Өмнөговийн иргэд нийт ажиллах хүчний 22 хувийг эзэлж байна.
2016 онд “Оюу толгой” компани Өмнөговь аймагт оруулж буй хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн, 69 сая ам.долларын бараа, үйлчилгээ худалдан авч, тогтвортой хөгжил болон орон нутгийн дэд бүтцийн салбарт 9.7 сая ам.долларын төсөл хэрэгжүүлжээ. Дэд бүтцийн томоохон төслүүд дотроос Баян-Овоо суманд 10 ортой, хоёр давхар, эмч сувилагч нийлсэн 18 ажилтны орон тоотой хүн эмнэлгийн байрыг ашиглалтанд хүлээлгэн өгсний зэрэгцээ Ханбогд сумын усан хангамжийн байгууламжийн барилга угсралтын ажлыг дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр бэлтгэж байгаа ажээ.
Тойм мэдээг энд дарж үзнэ үү.
Оюу толгойн Ханган нийлүүлэгчдийн форум
2016 онд “Оюу толгой” компани нийт худалдан авалтын 62 хувийг үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулсан бөгөөд 279 сая ам.долларт хүрсэн байна. Хангамжийн сүлжээнд Монголын ханган нийлүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын хүрээнд “Оюу толгойн Ханган нийлүүлэгчдийн форум”-ыгэнэ сарын 31-ний өдөр Улаанбаатар хотноо, Шангри Ла цогцолборт зохион байгуулахаар болжээ.
Форум нь аюулгүй ажиллагаа, бизнесийн ёс зүйн зарчмууд зэрэг “Оюу толгой”-н ханган нийлүүлэгчдэд тавигддаг гол шаардлагыг танилцуулахын зэрэгцээ, уурхайн нийт үргэлжлэх хугацаанд ил уурхай, гүний уурхайд ашиглагдах бараа, үйлчилгээний талаар мэдээлэл өгч, дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжих зорилготой юм байна. Нэмэлт мэдээллийг www.ot.mn/suppliers/ хуудаснаас авна уу.
“Оюу толгой”-н үйлдвэрлэлийн мэдээ
Бүх мэдээ нь үйлдвэрлэл, борлуулалтыг бүрэн хэмжээнд тусгасан болно.
2015 оны 4-р улирал |
2016 оны 1-р улирал |
2016 оны 2-р улирал |
2016 оны 3-р улирал |
2016 оны 4-р улирал |
2016 он бүтэн жилээр |
2015 он бүтэн жилээр |
|
Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор) |
23,708 |
22,867 |
22,716 |
25,739 |
25,615 |
96,938 |
91,771 |
Боловсруулсан хүдэр (‘000 тонноор) |
9,369 |
9,662 |
9,525 |
9,146 |
9,819 |
38,152 |
34,537 |
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга: |
|||||||
Зэс (%) |
0.69 |
0.70 |
0.64 |
0.66 |
0.61 |
0.65 |
0.67 |
Алт (г/т) |
0.92 |
0.63 |
0.33 |
0.21 |
0.25 |
0.36 |
0.78 |
Мөнгө (г/т) |
1.67 |
1.92 |
1.92 |
1.99 |
1.50 |
1.83 |
1.56 |
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор) |
231.8 |
229.5 |
207.1 |
203.2 |
206.7 |
846.6 |
788.5 |
Баяжмалын дундаж агуулга (% Зэс) |
24.7 |
25.1 |
24.9 |
22.9 |
22.0 |
23.8 |
25.6 |
Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд: |
|||||||
Зэс (‘000 тонноор) |
57.3 |
57.6 |
51.7 |
46.6 |
45.5 |
201.3 |
202.2 |
Алт (‘000 унциар) |
207 |
144 |
70 |
37 |
49 |
300 |
653 |
Мөнгө (‘000 унциар) |
355 |
395 |
391 |
361 |
273 |
1,420 |
1,223 |
Борлуулсан баяжмал (‘000 тонноор) |
236.2 |
213.1 |
227.4 |
206.2 |
182.0 |
828.7 |
819.8 |
Борлуулсан баяжмал дахь металлууд: |
|||||||
Зэс (‘000 тонноор) |
54.7 |
51.2 |
54.4 |
45.7 |
37.6 |
188.9 |
201.3 |
Алт (‘000 унциар) |
160 |
175 |
95 |
38 |
39 |
347 |
737 |
Мөнгө (‘000 унциар) |
360 |
305 |
395 |
341 |
239 |
1,280 |
1,158 |
Металл авалт (%) |
|||||||
Зэс |
88.4 |
85.6 |
83.3 |
78.0 |
76.6 |
81.0 |
87.6 |
Алт |
74.2 |
72.2 |
69.3 |
62.0 |
63.4 |
68.5 |
74.4 |
Мөнгө |
70.8 |
66.4 |
65.9 |
61.7 |
57.2 |
63.1 |
69.9 |
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ