Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
НӨАТ-ын сугалааны энэ оны анхны тохирол өнөөдөр 19:00 цагаас явагдана. Энэ удаагийн сугалаанд өнгөрсөн 12 дугаар сарын 01-31-ний хооронд олгосон баримт хамрагдах юм. Өнгөрсөн сард улсын хэмжээнд 38 мянга гаруй цэгээр дамжуулан 7 сая 371 мянган баримт олгож, хонжворын сан 675 сая болжээ.
Өнгөрсөн онд нийт 18 удаагийн тохирол явагдсанаас 78 мянга 570 азтан нийт 3 тэрбум 93 сая 280 мянган төгрөг хожсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ