Долларын ханш суларч байна

Өнөөдрийн байдлаар “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.доллар 2489 төгрөгтэй тэнцэж байна. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 2483 төгрөгөөр авч, 2499 төгрөгөөр худалдаалж байгаа юм.

Өнөөдрөөс яг нэг сарын өмнө ам.доллар 2494 төгрөгтэй тэнцэж байсан. Уг ханштай харьцуулахад ам.долларын ханш бага зэрэг суларчээ.

Өчигдөр /2017.01.21/ Монголбанкнаас мэдээлэл хийсэн. Энэ үеэр төв банкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэл“2016 онд төв банк 189 сая ам.доллартай тэнцэх хэмжээний валют арилжаалсан” гэж мэдэгдсэн. Ийм хэмжээний валют зах зээлд нийлүүлсэн чам.долларын сарын төгрөгтэй тэнцэх дундаж ханш 2482 төгрөгтэй тэнцэж 2015 оны эцэстэй харьцуулахад 24,4 хувиар чангараад байгаа юм. Тэгвэл энэ онд ам.долларын ханш суларна гэсэн эерэг хүлээлт эдийн засагчид дунд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ