НӨАТ-ын буцаан олголтыг “Цагаан сар”-аас өмнө өгөхөөр төлөвлөж байна
НӨАТ-ын тухай тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт 18 удаа тохиол явуулж 86 мянган иргэн оролцсоноос 3.5 тэрбум төгрөгийн хонжвор хожжээ. Манай улсын гурван сая иргэний 900 мянга нь өдөр тутам худалдан авалт хийдгээс өнгөрсөн онд баримтаа бүртгүүлсэн 620 мянган иргэн 34-35 тэрбум төгрөгийн буцаан олголт авах ёстой. Ингэхдээ албаны хүмүүс сар шинийн баяраас өмнө НӨАТ-ын буцаан олголтыг өгөхөөр төлөвлөж байгаа. Гэхдээ 620 мянган хүний гүйлгээ хийхэд багагүй хугацаа шаардлагатай учраас иргэн та аль болох түргэнээр мэдээллээ баталгаажуулахmшаардлагатай юм. Та мэдээллээ баталгаажуулснаар банкууд таны мэдээллийг ТЕГ-т хүргэх аж.
Гэвч иргэд НӨАТ-ын буцаан олголтоо хэрхэн авах талаар тодорхой ойлголтгүй байгаа юм. Тиймээс бид дараах дэлгэрэнгүй мэдээллийг бэлдлээ.
НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг хуулийн дагуу энэ оны эхний улиралд буюу гуравдугаар сарын 31-нд багтаан олгох ёстой. Дээрх 620 мянган иргэний 140 мянга нь мэдээллээ бүрэн баталгаажуулаагүй тул мөнгөө авч чадахгүйд хүрч мэдэх юм.
Тодруулбал, та дээр харагдаж буй БҮРТГЭЛ ОРУУЛАХ хэсэгт өөрийн овог нэр, регистр, банкны нэр, дансны дугаар, утас гэсэн мэдээллийг үнэн зөв оруулснаар таны мэдээлэл баталгаажина.Мэдээлэл тань баталгаажсан бол ebarimt.mn сайт руу нэвтрэхэд тань бүртгэлийн мэдээлэл баталгаажсаныг сануулан дараах тэмдэглэгээ гарч ирнэ
Ийнхүү баталгаажуулсны дараа таны мэдээллийг арилжааны банкууд ТЕГ-т өгдөг. Өнөөдрийн байдлаар Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк мэдээллээ өгөөгүй байгаа юм байна. Бусад бүх банкууд гэрээ байгуулаад мэдээллээ өгсөн тул гэрээний дагуу 41 мянган иргэний мэдээллийг шалгасан байгаа аж.
-БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙХЭД ЮУН ДЭЭР АЛДДАГ ВЭ-
Иргэдийн гаргаж буй гол алдаа нь Овог, нэр гэсэн хэсэгт регистерээ бичих, банкны дансаа бичих хэсэгт регистрээ бичих зэргээр алдаа гаргадаг аж. Эсвэл өөрийн нэрийг биччихээд охиныхоо, хүүгийнхээ дансыг бичих зэрэг нь алдаа болдог. Иймд та өөрийн овог нэрийг бичсэн бол тухайн овог нэр дээр бүртгэлтэй дансны дугаарыг бичих шаардлагатай юм.
-НӨАТ-ЫН УРАМШУУЛЛАА КАРТААР УНШУУЛЖ АВДАГ БОЛНО-
Өнгөрсөн оны сүүлийн тохирол нь ирэх ням гаригт болно. Цахим баримтын системийг 63.113 аж ахуйн нэгж үйл ажиллагаандаа нэвтрүүлж 192 сая баримт хэвлэж өгсөн байна. Маш их баримт хэвлүүлж байгаа ч бүртгүүлээгүй иргэд цөөнгүй байна. Тиймээс иргэдэд амар хялбар, байгальд хор хөнөөлгүй болгох үүднээс энэ оны I улиралд баримтын автоматжуулалтыг сайжруулж, картын технологид шилжүүлэх аж. Ингэснээр иргэд баримтаа цаасаар авч, шивж оруулах шаардлагагүй болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ