Нийслэлийн зарим объектын дуудлага худалдаа хойшлогдлоо

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ онд долоон объектыг дуудлага худалдаанд оруулахаар тогтсон. Эдгээрээс зарим барилгыг өнөөдөр 11.00 цагт нийслэлийн Өмчийн харилцааны газарт дуудлагаар худалдахаар зарласан байсан юм. Гэвч объектуудад санал ирээгүй тул дуудлага худалдааг хойшлуулахаар болжээ.

Тиймээс энэ сарын 20-ноос Өмч хувьчлах комиссын хурлыг хуралдуулж ирэх сараас дахин дуудлага худалдааг зарлахаар төлөвлөсөн байна.

Өнөөдөр цуцлагдсан дуудлага худалдаагаар Усан спорт сургалтын төв, Хан-уул дүүргийн Захирагчийн албаны хоёр барилга, тус дүүргийн 14 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төв зэрэг барилгуудыг худалдахаар зарлаад байсан юм.

Тухайлбал, Усан спорт сургалтын төвийг худалдаалах эхний үнэ 10 тэрбум 871 сая 620 мянган төгрөг бөгөөд дэнчингийн хэмжээ 1.08 тэрбум төгрөгбайлаа.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ