Хөгжлийн банкаас санхүүжүүлсэн төслүүдийг ЦЕГ шалгаж эхэлжээ
ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр тушаал гаргаж Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсэгт ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн байцаах газар, орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийнхэн багтжээ.
Цагдаагийнхан Хөгжлийн банкаас санхүүжүүлсэн ажлуудыг шалгаж, санхүүгийн гүйлгээнүүд нь хуульд нийцсэн эсэх, мөнгө угаасан үйлдэл буй эсэхийг тогтооход чиглэж буй ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ